Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ЛГБТ* суртал ухуулгын улмаас Парисын олимпын нээлтийн ёслолд очоогүй гэдгээ мэдэгджээ. Түүнийг явахгүй байхыг ач хүү нь хүүссэн гэнэ.
Энэ тухай Туркийн удирдагч Анкара хотноо эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын бүс нутгийн салбар нэгжүүдийн дарга нартай уулзалтын үеэр ярьжээ.
Түүнийг Олимпын нээлтийн ёслолд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон урьсан ч ач хүү нь Парис явахаас татгалзааж хэмээн хүссэн гэж Эрдоган тэмдэглэжээ.
“Ач хүү маань над руу хандаж “Өвөө, тийшээ явах шаардлагагүй, тэнд ЛГБТ-ыг сурталчилна* гээд бичлэг үзүүлсэн. Би явахгүй гэж амласан” гэж Туркийн тэргүүн хэлсэн байна.
Өнгөрсөн долдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн Парисын олимпын нээлтийн ёслол олны хэл ам дагуулсан юм.
Нээлтийн үеэр трансвеститүүд болон ЛГБТ-г илтэд сурталчилж, Леонардо Да Винчигийн "Сүүлчийн зоог" зургийг / Исүс шавь нартайгаа сүүлчийн зоог барьж байхдаа тэдний нэг нь өөрөөс нь урвана гэж мэдэгдсэнийг дүрсэлсэн байдаг/ элэглэсэн явдал христын шашинтнуудын дургүйцлийг хүргэсэн.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп энэ үйлдлийг жинхэнэ гутамшиг гэж нэрлэсэн бол Грекийн үнэн алдартны сүмийн тэргүүн, Афины хамба болон бүх Грекийн хамба Жером энэ ёслолыг жигших нь зүйтэй гэж мэдэгдсэн юм.
Харин Францын Дотоод хэргийн яамны тэргүүн Жеральд Дарманин Франц улс эрх чөлөөний орон гэдгээ ийнхүү харууллаа гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.