Холливудын нэрт жүжигчин Том Круз Парисын Олимпийн хаалтын ёслолд “Биелэгдэшгүй даалгавар” киноны хэв маягаар аюултай үзүүлбэр үзүүлэх гэнэ. Энэ тухай “The Sun” мэдээлэв.
Өдгөө 62 настай жүжигчин Олимпийн далбаа барин “Стад де Фран”с цэнгэлдэхийн дээвэр дээрээс олсоор бууж ирэх юм байна.
Үүний өмнө урьдчилан бэлдсэн богино хэмжээний дүрс бичлэг үзүүлэх бөгөөд бичлэг дээр Круз Олимпын тугтай онгоцон дээр Атлантын далайг гатлана.
"Олимп бол гайхалтай. Гахайлтай түүхүүд, агуу тамирчид. Тамирчдын тэмцээн уралдаанд гүйцэтгэж байгаа зүйлүүд үнэхээр биширмээр. Тэд угийн үүргээ биелүүлсэн мэдрэмжтэй ” гэж хэвлэл жүжигчний ярьсныг иш татжээ
Круз 2004 онд Грекийн Афинд болсон Олимпын бамбарыг буухиалахад оролцож байжээ.
Парисын Олимпын хаалтын ажиллагаа наймдугаар сарын 11-ний ням гарагт болно.