АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр Камала Харрис америкчуудын дэмжлэгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампаас 5 хувиар илүүрхэж байна. “Ipsos” социологийн албаны явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг нотолж байна хэмээн “Reuters” агентлаг мэдээллээ.
Энэхүү судалгааг наймдугаар сарын 2-7-ны хооронд Америкийн 2 мянга гаруй сонгогчийн дунд явуулжээ.
Судалгаанд оролцогчдын 42 хувь нь Харрис, 37 хувь нь Трампын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа бол оролцогчдын өөр 4 хувь нь бие даан нэр дэвшигч Роберт Кеннедиг дэмжих бодолтой байна.
Өнгөрсөн долдугаар сард явуулсан ижил төстэй судалгаатай харьцуулахад Харрисын дэмжлэгийн түвшин 5 хувиар өсжээ.
Дональд Трамп, Камала Харрис нар ирэх есдүгээр сарын 10-нд ABC телевизээр мэтгэлцэнэ.