8-р сарын 1-нд Туркийн нийслэл Анкара хотод ОХУ, АНУ болон Европын хэд хэдэн орны хооронд олон тооны хоригдлууд солилцжээ.
Хэлэлцээрүүд хэдэн сарын турш нууцаар явагдсан боловч өмнөх өдөр нь солилцооны хоригдлуудын тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав.
ОХУ-д хоригдож байгаад суллагдсан 16 хүн Европ, АНУ-д буцан ирж байна. Тэдний дунд Америкийн сэтгүүлч Эван Гершковичийг суллагдсан тухай түүний ажиллаж байсан The Wall Street Journal сэтгүүл мэдээлэв.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин Пол Уилан, Орос-Америкийн сэтгүүлч Алсу Курмашева, АНУ-ын ногоон карттай, Орос-Британийн идэвхтэн Владимир Кара-Мурза нар АНУ-д эргэн ирэх гэж байгааг Ерөнхийлөгч Жо Байден батлан мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар АНУ, Норвеги, Герман, Польш, Словенийн шоронгоос найман хүн орос хүн тэр дунд 2019 оны наймдугаар сард Германд Чеченийн хээрийн командлагч Зелимхан Хангошвилиг устгаж, 20 жилийн хорих ял авсан Вадим Красиков эх орон хуугаа буцах юм байна.
Солилцоо орой Анкарагийн нисэх онгоцны буудалд болжээ.
Туркийн Үндэсний тагнуулын газрын мэдэгдсэнээр солилцоог тус байгууллага зохицуулсан байна.
Ээ удаагийн солилцоо хүйтэн дайн дууссанаас хойшхи хамгийн том солилцоо байв.