Наймдугаар сарын 11-ний ням гарагт Украины өмнөд нутагт байрлах, Оросын цэргүүдийн хяналтад байгаа Запорожийн АЦС-ын хөргөлтийн цамхагт гарагт гал гарчээ.
Мужийн захирагч Евгений Балицкий энэ үйл явдалд Киевийг буруутгав. "Украины Зэвсэгт хүчин Энергодар хотыг буудсаны улмаас ZNPP хөргөлтийн системийн байгууламжид гал гарсан" гэж тэрбээр Telegram хуудсандаа бичсэн байна. Тэрээр АЦС-ын бүх 6 эрчим хүчний блок хүйтэн унтарсан горимд байгаа бөгөөд "уурын дэлбэрэлт болон бусад үр дагавар гарах аюул байхгүй" гэдгийг тодотгожээ. Мөн түүний хэлснээр Запорожийн АЦС болон Энергодар хотын эргэн тойронд цацрагийн идэвхт чанар хэвийн хэмжээнд байгаа аж.
Харин Украины хяналтад байгаа Никополь дүүргээс станцыг ажиглаж буй цэргийн захиргааны дарга Евгений Евтушенко хэлэхдээ, ОХУ-ын цэргүүд хөргөх цамхгууд дотор олон тооны автомашины дугуй шатаасан гэх албан бус мэдээлэл байна гэжээ. Тэрбээр үүнийг “өдөөн хатгалга, эсвэл үймээн самуун үүсгэх оролдлого” хэмээгээд, станц “одоогийн нөхцөлд байдалд байж болох хэвийн түвшинд ажиллаж байгааг” батлав.
Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭХА/ албан ёсны цахим хуудсаараа "ОУАЭХА-ийн мэргэжилтнүүд гям гарагийн орой болсон олон тооны дэлбэрэлтийн дараа Запорожийн АЦС-ын хойд хэсгээс харанхуй утаа гарч байгааг харлаа" гэж мэдэгджээ. "АЦС-ын хөргөх цамхагийн нэг рүү нисгэгчгүй онгоцоор халдсан” гэх мэдээлэл хүлээн авсан тухай мэдэгдэлд дурджээ.
Запорожье АЦС нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц бөгөөд Орос, Украины эхэлсний дараа Оросын хяналтад ороод байгаа юм.
Байгууламжийг удаа дараа дроноор дайрч, буудаж байсан. Үүнд Москва, Киев хоёр бие биенээ буруутгасаар ирсэн.
ОУАЭА Запорожийн АЦС-д “цөмийн аюулгүй байдлын бүх тулгуур багана” устгагдаж байгааг удаа дараа онцолжээ.
Тус станц нутаг дэвсгэрийнхээ гаднах цахилгааны шугамд гэмтэл авсны улмаас наймаас доошгүй удаа эрчим хүчээ алдаж, 2022 оны есдүгээр сарын 11-нээс хойш цахилгаан эрчим хүч үйлдвэрлээгүй байна. ZNPP-ийн зургаан реактор бүгд хүйтэн унтрах горимд шилжжээ.