Палестины ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание Ираны нийслэл Тегеран дахь байрандаа амь үрэгджээ. Энэ тухай Исламын хувьсгалт гвардийн корпусын мэдэгдлийг иш татан Mehr агентлаг мэдээлэв.
Мэдээнд тэмдэглэснээр Ханиагийн бие хамгаалагчдын нэг нь мөн халдлагын улмаас амиа алджээ.
Хамас хөдөлгөөн албан ёсны мэдэгдэлдээ Улс төрийн товчооны тэргүүн нас барсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Халдлагын улмаас Ханиагийн бие хамгаалагчдын нэг нь мөн амиа алджээ.
Хамас хөдөлгөөн албан ёсны мэдэгдэлдээ Исмаил Ханиег нас барсныг хүлээн зөвшөөрсөн байна Тус мэдэгдэлд дурдсанаар Хание Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоны дараа халдлагад өртжээ.
2023 оны 10-р сарын 7-нд Газын зурвасаас Израильд урьд өмнө үзэгдээгүй пуужингийн цохилт өгсөн юм . Их хэмжээний буудлага хийсний дараа Хамас бүлэглэлийн дайчид Израилийн өмнөд хэсэгт орших хилийн бүс рүү нэвтэрч, цэргийн болон энгийн иргэд рүү гал нээсэн байна.
Энэ үеэр 1.2 мянга орчим хүн нас барж, Хамас 200 гаруй хүнийг барьцаалжээ
Үүний хариуд Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурваст “Төмөр сэлэм” ажиллагаа явуулж, энгийн иргэдийн объект руу дайрсан байна.
Тель-Авив Газын зурвасыг бүрэн бүслэн, ус, цахилгаан, түлш, хоол хүнс, эмийн хангамжийг зогсоожээ.
Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, бараг 40 мянган хүн амиа алдаж, 90 мянга гаруй хүн шархадсан байна.
2024 оны 7-р сарын 3-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху еврей улс "Ямар нэг байдлаар Хамас бүлэглэлийн бүх удирдлагын аминд хүрнэ" гэж амласан байдаг.