АНУ-ын тусгай албаныхан халдлага болохоос 57 минутын өмнө тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп руу буудсан этгээдийн хоёр гэрэл зурагтай байсан ч улстөрчийг хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүй байна. Энэ тухай The New York Times (NYT) сонинд дээрх албаны сөрөг мэргэн буудагчийн багийн ажилчдын чатын скриншотыг нийтэлжээ.
"Энэ залуу бидний байгаа барилгыг судалж байна. Тэрбээр алсын зай хэмжигчээр тайз руу харж байхыг би харсан. Хэрэв та хүсвэл, Нууц албаны мэргэн буучдад сайн анхааралтай байхыг мэдэгдээрэй.Би хараанаасаа алдлаа. Эргүүлийн ажилтнуудад түүнийг шалга гэж командлалд дамжуулаарай" хэмээн халдлага гарахаас хагас цагийн өмнө сөрөг мэргэн буучдын багийн нэг ажилтан бичсэн байжээ.
Хэвлэлд мэдээлснээр Трампыг буудсан Томас Мэттью Крукс гэгчийг бүр эхний буудлага хийхээс 1 цаг 45 минутын өмнө анзаарсан байна. "Хэн нэгэн биднийг дагаж, дотогш орж, манай машинуудын хажууд өөрийнхөө машиныг тавьсан. Та нар намайг винтовтой гарч ирээд машинд суухыг харсан болохоор та нарт мэдэгдэж байна. Тэгэхээр тэрбээр (Крокс) та нарыг тэнд байгаа гэдгийг мэдэж байгаа" гэж сөрөг мэргэн буудагч хамт олондоо бүлгийн чатаар анхааруулсан байна.
Нийтлэгдсэн мэдээллүүд нь халдлага үйлдэгч эсрэг мэргэн буудагчид хаана байрлаж байгааг мэдэж байсан бөгөөд "аюулгүйн хүчнийхэн, тэр дундаа Нууц албаныхнаас ихэвчлэн нэг алхам түрүүлж байсан" гэж сонинд бичжээ.
Үзэсгэлэнгийн талбайн эргэн тойронд үүргэвчтэй, холын зай хэмжигчтэй явж байсан сэжигтэй эрийг цагдаа нар хараанаасаа алдангуутаа түүнийг хайж эхэлсэн бөгөөд экс ерөнхийлөгчийг үг хэлэх тайз нээлттэй харагдах байшингийн дээвэр рүү гарсан гэж таамаглаж байв. Гэсэн хэдий ч тэд Трампыг тайзан дээр гарч үг хэлэхийг зөвшөөрсөн гэж хэвлэлд тэмдэглэжээ.
Улс төрчийг “хууль сахиулах байгууллагын асар том баг аварсангүй, харин Трамп санамсаргүй байдлаар толгойгоо эргүүлснээр Круксын анхны сум түүний хажуугаар исгэрч, зөвхөн чихийг нь илээд өнгөрөв" гэж NYT бичив.