2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркт болсон террорист халдлагад хамаатай гурван шүүгдэгч гэм буруугаа хүлээхээр тохиролцсон тухай Пентагон мэдэгдэв.
“Халид Шейх Мохаммад, Валид Мухаммад Сали Мубарак, Мустафа Ахмед Адам нарын хэргийг шүүхээс өмнөх тохиролцоонд хүрсэн” гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Яллагдагч нар цаазаар авах ялыг халсны хариуд өөрсдийг нь буруутгаж буй бүх гэмт хэрэгийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Яллагдагчдыг 2008 онд дээрх террорист халдлагад холбогдуулан буруутгаж, Гуантанамогийн шоронд хорьж байсан юм.
Тохиролцооны дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор олон нийтэд мэдээлээгүй байна.