Германы хууль сахиулах байгууллага Элчин сайдын яам, консулын газрууд хуурамч бичиг баримттай гадаадын иргэдэд тус улсад нэвтрэх эрх олгохыг үүрэгдсэн ГХЯ-ны ажилтнуудад холбогдох хэргийг шалгаж байгаа тухай “Focus-online” сайтын мэдээлэв.
Тэдгээр цагаачдын ихэнх нь Сири, Афганистан, Турк, Пакистан болон Африкийн орнуудын иргэд байжээ.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яам ийм төрлийн ердөө 19 тохиолдол гарсан гэж мэдэгдсэн ч хууль сахиулагчид үгүйсгэсэн байна. Мөрдөн байцаагчдийн мэдээлснээр, одоогоор гадаад бодлогын газрын удирдах албан тушаалтнуудын эсрэг гурван мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Тус сайтын тэмдэглэснээр 2018 оноос хойш Герман улс руу бараг 12 мянган дүрвэгч бичиг баримтгүй нэвтэрчээ.