Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг
Бүжиглэх нь тархины үйл ажиллагаа, ой санамжийг сайжруулдаг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан. Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн судлаачид бүжиглэх нь оюун санааны хямралыг 76 хувь хүртэл бууруулдгийг тогтоожээ. Тодруулбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн, бүжгийн ашиг тус нь амьдралын чанар болон хүмүүстэй харилцах чадварыг дээшлүүлдэг. Бас сэтгэл хямарч, түгших эмгэгийг бууруулдаг гэнэ. Түүнчлэн бүжгийн эмчилгээ нь альцгеймерийн өвчин болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүст өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог аж
2024-07-24
Хүүхдийн тоо хүрээгүй тохиолдолд сонгон судлах хичээлийг цахимаар заана
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Багш нарыг энэ сарын 31-ний 12.00 цаг хүртэл бүртгэх бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягт сургалтад хамрагдах ангийн урилгыг илгээх гэнэ. Сургалтыг ирэх сарын 5-9-ний хооронд цахимаар зохион байгуулах ажээ. Хичээл заах багш нар forms.office.com хаягаар бүртгүүлэх юм байна.
2024-07-24
М.ДАРХАНЧИМЭГ: Ямпай хаалгыг 1961 оноос хойш засварлаагүй
Чойжин ламын сүм музейн урд талбайд байрлах Ямпай хаалгыг засах нэрээр сүйтгэж байгаа талаарх мэдээлэл энэ сарын 21-нээс эхлэн олон нийтийн сүлжээнд тархсан. Тухайлбал, иргэд цахим орчинд “Чойжин ламын музейн нөхөн сэргээлтийг ямар аймшгийн хийсэн юм бэ. Ингэж эрэмдэглэснээс зүгээр орхисон нь дээр биш үү”, “Сэргээн засварлах ч мэргэжилтэн байхгүй юм чинь өөр юу хүлээх вэдээ. Нарийн мэргэжлийн хүмүүсээ бодлогоор бэлтгэж, хангалттай цалин өгч байж л аливаа салбар хөгжинө”, “Гадаадаас авах ажиллах хүчний квотоо эргэж харахгүй бол манай улс хүний нөөцийн дутагдалд орж, энд тэнд ундуй сундуй ажлууд гацсаар л байна” гэх зэргээр шүүмжилсэн байв.
2024-07-24
Өнөөдөр Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно
Цаг уурын байгууллагын мэдээгээр 7-р сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим газраар бороо орсноос хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна.
2024-07-24
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг даалгалаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгавраа гаргажээ. Эдгээр салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай уг албан даалгаварт тусгасан байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, аймаг, дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагч, сумын ажилтнуудад хандан, хүүхдийг болзошгүй эрсдэл, ялангуяа үер ус, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангахыг даалгасан аж. Ялангуяа баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ
2024-07-24
Их сургуулиудын сургалтын 20 хувийг англи хэлээр явуулах санал гаргав
Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа хийж, тус салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ. Тухайлбал, их, дээд сургуульд элсүүлэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан гэнэ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байна. Нийслэлийн их, дээд сургуулиудад элсэх оноог мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай байдлаар буюу 420-480 байхаар тогтоосон юм. Босго оноог ийнхүү тогтоосон нь хэтэрхий бага буюу муу сурлагатнууд их, дээд сургуульд элсэж байна гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Тиймээс босго оноог цаашид үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бололтой
2024-07-24
Туул голд живсэн зургаан настай хүүг өчигдөр өглөө дахин хайж эхлэв
Иргэд анхаарал, болгоомжгүйгээсээ болж усанд осолдох, амиа алдах тохиолдол гарсаар буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Уржигдар гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд усанд живж, алга болсон, иргэд автомашинтайгаа голд осолдсон хэрэг бүртгэгджээ.
2024-07-24
Архангай аймгийн төвд "Банкны төгөл" байгууллаа
Монгол Улсад орчин цагийн банк үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд 21 аймгийн төвд "Банкны төгөл" байгуулж байна. Үүний нэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт байрлах "Банкны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн"-д Тэрбум мод сангийн санхүүжилтээр "Банкны төгөл"-ийг байгууллаа.
2024-07-24
Гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурчээ
Бэлчээрийн ургамлын гарц өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, ихэнх нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, зуншлагын байдал харьцангуй сайжирчээ. Өмнөх арав хоногийнхтой харьцуулахад энэ сарын 20-ны байдлаар гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурсан аж. Гэсэн ч бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд муу байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутаг үүнд багтаж байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байсан юм.
2024-07-24
“Төрийн нууц задруулсан асуудал нь Н.Өнөрцэцэгтэй холбоогүй”
Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон. Тодруулбал, хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуульд заасан хувь хүний нууцыг задруулах, худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн таван зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Түүнд 4.9 жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн болон Зариг.мн сайтын ажилтнууд өчигдөр мэдээлэл өглөө.
2024-07-24