Прокурорын байгууллага 2024 оны эхний хагас жилд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн 661 ялтныг хугацаанаас өмнө суллах, ялаас чөлөөлөх, дэглэм өөрчлөх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, эрхийг нь хангаж ажиллалаа. Тодруулбал:
-561 хүнийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн, нийгэмшүүлэх сургалтад хамрагдсан үндэслэлээр хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох;
-Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан өвчний жагсаалтад заасан хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлөх;
-86 хүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, засрал хүмүүжлийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх ангийн дэглэмийг нь өөрчлөхөөр тус тус дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.