Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези усны барилга, байгууламжийн газартай хамтарсан үзлэгийг 2024 оны 07 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд төвийн 6 дүүргүүдэд зохион байгуулж, заавар, зөвлөмж өгч, бэлэн байдлыг шалган ажиллаж байна.