Монгол Улсад орчин цагийн банк үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд 21 аймгийн төвд "Банкны төгөл" байгуулж байна. Үүний нэг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт байрлах "Банкны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн"-д Тэрбум мод сангийн санхүүжилтээр "Банкны төгөл"-ийг байгууллаа. Төгөлд есөн төрлийн мод тарьснаас гоёлын зургаан төрөл, жимсний гурван төрлийн нийт 3220 мод ургаж байна. Тус төглийн нээлт додугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийжээ. Нээлтэд Монголбанк, Монголын банкны холбоо, Тэрбум мод сан, Архангай амаг дахь арилжааны банкны удирдлагууд гэсэн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Дотоод аудитын газрын захирал А.Шижирмаа, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Тэрбум мод сангийн Удирдах Зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн, Архангай аймаг дахь Монголбанкны салбарын захирал Д.Отгонбаатар, Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа нар нар нээлтийн тууз хайчлав.
Ийнхүү хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр иргэдийг таатай орчинд амьдрах, амрах орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ орулуж байна. Энэ нь банкны салбарын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлын нэг хэсэг аж.