Баянгол дүүргийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл цахим орчинд тарахсан.
Уг мэдээллийн талаар холбогдох албанаас тодруулахад, БГД-ийн 20 дугаар хороонд байрлах “461 дүгээр хорих ангиас 2024.07.22-ны өдөр хүргэгдэн ирсэн хүний биеийн байдал хүнд байна” гэх мэдээлэл долоодугаар сарын 23-ны 11.21 цагт ирсэн аж. Мэдээллийн дагуу шалгахад 23 настай, эрэгтэй О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид яллагдагчаар цагдан хоригдсон. 2024.07.12 -ны өдрөөс хойш хэвлий хэсгээр нь өвдөлт үүсэж, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчийн хяналтад байж байгаад 2024.07.22-ны өдөр бие нь муудаж 3-р эмнэлэгт хүргэгдэн очсон, очихдоо ил харагдах гэмтэл шархгүй, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан асуудлын шалгаж байна.