Монгол анх удаа автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортоллоо
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.
2024-01-28
Хурандаа Н.Мишигдорж: Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон
Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм байхгүй.
2024-01-28
Барилгын салбарын ногоон хөгжлийн жишиг загварыг түгээхэд АХБ-тай хамтарна
Хөдөө орон нутагт чигэлсэн хөгжлийг бий болгохоор ажиллаж байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоонд тулгуурлан аймаг, сумын төвийг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг инженерийн дэд бүтцэд холбох, төлөвлөх ажлыг зохион байгуулж, барилгын салбарын ногоон хөгжлийн жишиг загварыг түгээхэд талууд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.
2024-01-28
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цас орохгүй
29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд болон 2-р сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-28
Кибер аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй стратегиа танилцуулав
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2024.01.25) “Кибер Аюулгүй Байдлын Төлөвлөлтийн Загвар Стандарт-2024” ээлжит семинарыг зохион байгуулав.
2024-01-28
Суурьшлын бүсэд орсон зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулав
Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн иргэдийг зэрлэг амьтныг үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна.
2024-01-27
Бүх ангиа гал түлж халаадаг сургууль Хөвсгөлд л бий
Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байжээ.
2024-01-27
"Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьжээ
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулах, туршлага хуваалцах, Монгол орны хөрс, байгалийн онцлогт тохирч ургах мод бутны талаар хамтарсан судалгаа хийх, Монголын ойн аж ахуйн чиглэлээрх мэргэжилтнүүдийг Беларусь Улсад дунд болон богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд талууд хамтарч ажиллахаар санал нэгдэв. Хамтарсан комиссын дараагийн хуралдааныг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, комиссын төгсгөлийн баримт бичиг, протоколд гарын үсэг зурав.
2024-01-27
Б.Даваадорж: Эмч нар тайлангаа “Эйбл систем” ашиглан таван минутад гаргана
“Эйбл Софт” ХХК гүйцэтгэх захирал Б.Даваадорж энэ талаар “Манай систем эмнэлгийн салбар дахь асуудлуудын шийдлийг бий болгоно. Жишээлбэл, эмч тайлан гаргахад олон цаг зарцуулдаг байсан бол “Эйбл” систем таван минутад шийдэх юм. Мэдээллийн технологи ил тод, хурдтай байдлыг бий болгодог” гэв.
2024-01-26