Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр түүнийг суллах эсэхийг хэлэлцэх шүүх хурал 2023 оны арванхоёрдугаар сард хоёр ч удаа товлогдсон хэдий ч хойшлогдсоор, 29-ний өдөр цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж, дахин 30 хоногоо сунгах шүүхийн шийдвэр гарсан билээ.
Тэгвэл түүний өмнөх цагдан хорионы хугацаа дуусаагүй байхад өнөөдөр дахин 30 хоногоор сунгажээ.