Завхан аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар цаг агаарын төлөв, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан сумдаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хуралдаанд сумдын удирдлага, Онцгой комиссын гишүүд цахимаар оролцсон байна.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр энэ үеэр зарим чиглэл өгчээ. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн сумдад Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргаж далпуу татах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын гүйцэтгэлээ сумдын удирдлагууд тайлагнах хэрэгтэй. Ойрын хугацаанд бүх сумдаас багууд руу далпуу татах зардлын тооцоог гаргаж хөрөнгийг шийдвэрлэнэ. Ажлын гүйцэтгэлд аймгийн Онцгой байдлын газар хяналт тавих зэрэг үүрэг, чиглэлүүдийг өгөв.