Сонсголын бэрхшээлтэй хүнд аливаа үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, шуурхай, саадгүй хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхийг нь хангаж ажиллахын тулд төрийн зарим албан хаагчдад 2024 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын удирдагч багшаар дохионы хэлний хэлмэрч орчуулагч, багш докторант Б.Саранчимэг ажиллаа. Сургалтад:
- Цагдаагийн ерөнхий газар
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, харьяа хэлтэс, -Онцгой байдлын ерөнхий газар, харьяа газар
-Нийгмийн даатгалын ерөнхий газар, харьяа хэлтэс
-Монгол улсын их сургууль
-Мандах их сургууль
-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, харьяа хэлтэс
-Нийслэлийн түргэн тусламжийн төв
-Гэмтэл согог судлалын төв
-Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэнгүүд, нийгмийн ажилтан, эмч, албан хаагчид зэрэг 70 хүн оролцлоо.
Дохионы хэлний сургалтын дадлага ажлаар сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөлтэй харилцаж сурсан зүйлсээ бататгалаа.