ИНЕГ-ын дарга нарын хэргийг давж заалдах шатны шүүх цагаатгав
Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд буруутгагдсан. Нэр дурдсан гурван шүүгч давж заалдах гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Бямбасүрэнгийн үйлдлийг ч цагаатгасан байна.
2024-02-05
14 аймгийн 49 суманд "төмөр" буюу “Шилэн” зудтай байна
17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант,
2024-02-03
Рашаант сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулжээ
Монгол, Германы Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн 75 сургуульд эко танхим байгуулахад зориулж тавилга, тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өгөөд буй. Тэгвэл энэ ажлын жишиг болгож тус төслөөс Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулж, иж бүрэн тохижуулжээ
2024-02-02
Б.Ганхуягийн “Чингис хаан” банканд мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор хорих ял нь багассан уу
“Нүүрсний” гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 15-31-ний хооронд ажлын өдрүүдэд хаалттай хэлэлцэж, уржигдар 19.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн хэлэлцүүлгийг явуулж дуусгаад зөвлөлдөн уржигдар үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасан юм
2024-02-02
Манай орны 11 газар Рамсарын жагсаалтад бүртгэлтэй
1971 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан. Улмаар энэ өдрийг “Ус, намгархаг газрын дэлхийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
2024-02-02
Цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 132 хүн амиа алдсан гэв
Монгол оронд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл өнгөрсөн онд 132 удаа бүртгэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ нь1990 онд бүртгэгдсэнээс 99, 2000 оныхоос 76, 2010 оныхоос 74, 2020 оныхоос 33-аар өссөн үзүүлэлт гэнэ. Цаг уур харьцангуй тогтвортой байх үед жилд ойролцоогоор 60 үзэгдэл тохиодог байсан бол сүүлийн 10 жилийн дундаж нь98 болж өсжээ
2024-02-02
Нярайн эндэгдлээс сэргийлэх цахим сургалт боллоо
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2016-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг нэгдүгээр сарын 30-нд зохион байгууллаа.
2024-02-02
21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрч байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
2024-02-02