ХУД-ийн 3-р хорооны оршин суугч, иргэн 35 настай эрэгтэй Э нь
Хан-уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын Баруун ширээт рүү гараад буух замдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, төөрсөн, уулнаас буух замдаа унаж бэртэн хөдөлж чадахгүй болсон байж болзошгүй гэсэн дуудлага өнгөрөгч Пүрэв гарагийн 19.30 цагт нийслэлийн Аврах ангид ирсэн аж.
Аврах ангиас 9, Цагдаагийн байгууллагаас 5 ар гэрээс 6, ойн хамгаалагч 1, эрэлч нохой 1, нийт 21 хүнтэй баг эрлийн ажиллагааг 19:45 цагт эхлүүлж 4 га талбайд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагаас тус иргэн уул руу гарсан эсэхийг мөрдөн тогтоосны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж шөнийн 02:36 цагт зогсоож буцсан.
Ар гэрийн болон Цагдаагийн байгууллагын хүсэлтээр эрлийг баасан гарагт үргэлжлүүлсэн. Аврах ангиас 12 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас-3, ар гэрээс-7 нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Богдхан уулын дугуй цагаанаас эхлэн 2 га талбайд явганаар эрлийн ажиллагаа явуулж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр агаараас 20 минутын зайтай 2 удаа хөөргөлт хийж эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулах хооронд 14:25 цагт тус иргэн гэр бүлийн хүнрүүгээ гар утсаараа холбогдож ууланд байхгүй эсэн мэнд байгаа гэх мэдээллийг авч ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. 15:00 цагт эрлийн ажиллагааг зогсоов.
Кэйс-1
Аврах анги, Цагдаагийн байгууллага, ар гэр, ойн хамгаалагч, эрэлч нохой бүрэлдсэн эрлийн хоёр өдөр дамнан ууланд, цас, хүйтэн шөнөөр асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, шатахуун түлш зарцуулан эрэл хийж байхад иргэн Э ууланд байхгүй, өөр газар эсэн мэнд байна гэж юу ч болоогүй юм шиг гарч ирсэн байна.