Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Тойрч суугаад мэдрэмжийнхээ талаар ярилцаарай

“Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын” гэх тодотголтой, “Чөлөө” хэмээх нэртэй төв үйл ажиллагаа явуулж байна. Оролцогчид тойрч суугаад ярилцдаг, мэдрэмжээ уудалдаг, улмаар сэтгэл зүйн асуудлуудаа хуваалцаж, шийдлээ олоход туслах нь эл төвийнхний зорилго аж. Үүний хүрээнд тэд одоогоор баасан, бямба, ням гараг бүр чөлөөт ярилцлага зохион байгуулж байна. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд оролцогчдод насны хязгаар тавьдаггүйгээрээ онцлогтой. “Чөлөө” төвийнхөн өдгөө нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдээс судалгаа авч байгаа аж. Уг судалгааны үр дүнд тулгуурлан ярилцлага зохион байгуулах өдрийг цаашид өөрчилж магадгүй гэнэ
2024-02-20

Булган аймгийн МСҮТ-ийн байрыг засна

Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр
2024-02-20

Үерийн эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцжээ.
2024-02-20

“Carnival hunt” тоглоом 122 мянган ам.долларын дэмжлэг авчээ

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайханы үүсгэн байгуулсан“Beer night” студийнхэн хоёр дахь видео тоглоомоо бүтээж, хөгжүүлэх ажил нь өдгөө үргэлжилж буй юм байна. “Carnival hunt” нэртэй эл тоглоомдоо зориулан хөрөнгө босгох зорилгоор тэд “Kickstarter” платформоор дамжуулан өнгөрсөн оноос эхлэн кампанит ажил өрнүүлжээ. Дээрх студийнхэн кампанит ажлаараа дамжуулан 50 000 ам.доллар босгох зорилго тавьсан аж. Тэгвэл үр дүн нь үүнээс хоёр дахин илүү гарчээ
2024-02-20

Дээврийн усыг хуримтлуулбал нэг нуурын хэмжээний ус цуглуулна

Шишхэд голын сав газрын захиргаанаас дээвэр ашиглан хуримтлуулах боломжит дулааны улиралд орох хур борооны усны хэмжээг тооцоолжээ. Ингэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын жишээн дээр нийт дээврийн талбайн хэмжээгээр бодсон байна.
2024-02-20

Малын гүзээнээс ашигтай бактери гарган авчээ

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн пробиотик судлалын эрдэмтдийн баг малын гүзээнээс ашигтай бактери ялган авч, сувиллын тэжээлийн бэлдмэлийн технологийг бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
2024-02-20

Эко клубүүд “Эх дэлхийн сургууль”-д элсэнэ

НҮБ-ын нийгэмлэг “Брийт Монголиа-цэвэр агаарын эвсэл” иргэний нийгмийн байгууллага, Австралийн төгсөгчдийн тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр, ерөнхий боловсролын сургуулийн эко болон бусад клубийн сурагчдад зориулсан“Эх дэлхийн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүртгэлээ эхлүүлжээ
2024-02-20

Улаанбуудайн хивэг, малын нэмэлт тэжээлийн импорт 119-219 хувиар өсжээ

Гаалийн Ерөнхий газраас гаргасан импортын улаанбуудайн хивэг, малын нэмэлт тэжээлийн статистик мэдээллийг хүргэж байна. Улаанбуудайн хивэг хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13 782.6 тонныг импортолжээ.
2024-02-20

“Хөх сувд” мөсний баярын өдрүүдэд МИАТ нэмэлтээр нислэг үйлдэх нь

“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ирэх сарын2-3-нд Хатгалд зохион байгуулах “Хөх сувд-2024” олон улсын мөсний баярын хөтөлбөрийг баталжээ. Өнөө жилийн арга хэмжээг байгалийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Хөх баавгай” төслийг олон нийтэд сурталчлан таниулахад чиглүүлэх бөгөөд тусгайлан бэлтгэсэн талбай, мөсөн хотхонд спорт, урлаг, соёлын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна
2024-02-20

Ахлах мөрдөгч “Э” өөртөө давуу байдал үүсгэсэн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 12-18-нд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгасан байна. Мөн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургааг шүүхэд, зургааг хаах, хоёрыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
2024-02-20

ӨМНӨГОВЬ: Малчдадаа 120 тонн эрдэс тэжээл, ашигт долооцыг үнэгүй олгоно

Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.
2024-02-20

Зуднаас болоод сурагчид сургуульдаа явж чадахгүй байна

Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний найман сургуулийн нэг юм.
2024-02-20

Хашаандаа мод, бут тарьдаг 50 өрхөд хүлэмж үнэгүй олгох нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг, нийслэлийн гэр хорооллын 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 0.07 га өмчлөлийн газартай, хүлэмж байршуулах зай талбайтай, мод, бут ургуулах, арчилж, хамгаалах туршлагатай, гудамж, хороо, ойр орчиндоо эко жишиг болсон айлуудыг үүнд хамруулах нь
2024-02-20

Өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ эрх чөлөөнд халдсан бол хариуцлага хүлээлгэдэг

Олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны охид нэгнийгээ зодсон бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодрууллаа
2024-02-20

Хөдөө аж ахуйн биржээр 4.2 тэрбум төгрөгийн мах арилжаалжээ

Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн. Нэг сарын хугацаанд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 465 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 4.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна.
2024-02-20

Боловсролын талаар олон нийтээс санал авч эхэлжээ

Чуулганыг зохион байгуулахтай  холбоотой олон нийтийн санал бодлыг сонсох, цаашлаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ. Боловсролын  төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.
2024-02-20

Эмийн үнийн өсөлтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Үндсэн хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог УИХ-ын өнгөрсөн оны 60 дугаар тогтоолоор байгуулсан.
2024-02-20

Зэвсэгт хүчний томилгоот бүлэг 14 аймгийн нутагт ажиллажээ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэх, дэмжлэг үзүүлж байна.
2024-02-20