НҮБ-ын нийгэмлэг “Брийт Монголиа-цэвэр агаарын эвсэл” иргэний нийгмийн байгууллага, Австралийн төгсөгчдийн тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр, ерөнхий боловсролын сургуулийн эко болон бусад клубийн сурагчдад зориулсан “Эх дэлхийн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүртгэлээ эхлүүлжээ.
Уг хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүрээлэн буй орчны талаарх сурагчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдэх чиглэлээр бичил төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Хөтөлбөрт хамрагдсанаар эдгээр сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн лекц, илтгэлийг сонсох, туршилт, дадлагад хамрагдах боломжтой юм байна.
“Эх дэлхийн сургууль”-д нэгдэх клубүүдийн хүсэлтийг энэ сарын 27 хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулах аж.
Бэлтгэсэн Н.Мишээл