Олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны охид нэгнийгээ зодсон бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад Баянгол дүүргийн 10 дугаар хороо ... хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон хэрэг гарчээ. Нэгнээ зодсон охид "Найз залуутай минь уулзсан учраас зодсон" гэх тайлбар өгсөн аж. Уг асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүүгийн болон, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.