Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний найман сургуулийн нэг юм. Төсөл хэрэгжсэнээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, сургалтын чанарт эерэг өөрчлөлтүүд гарсан тухай орон нутгийн болон сургуулийн удирдлагууд ярилаа. Гэвч зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.
Дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай ч 71 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг уламжилжээ. Тус сургууль нөхөн хангалтын зардлаараа 25 таблетыг шийдвэрлэсэн. 10 таблет EDUTEN платформыг хэрэгжүүлэхэд 15 таблетыг PEARSON платформ дээр ашиглаж байна.
Эх сурвалж: БШУЯ