Улсын хэмжээнд зургаан аймгийн 23 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 88 суманд“цагаан зуд”-ын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт “цагаанаар зудархуу” байна.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 611,924 толгой мал хорогдоод байна. Иймд Засгийн газраас улсын нөөцөд байгаа 6,000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20,000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд нөхцөлд байгаа сум, багт хүргэх, 14-21 хоногийн дараа нийт малчдад хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаа хүргэхээр ажиллаж байна.
Энэ үеэр Өмнөговь аймаг 15 суманд Засгийн газрын тогтоолоор 100 хувь үнэгүй олгох 120 тонн эрдэс тэжээл, ашигт долооцыг малчиддаа хүргэх хуваарийг хийжээ. Тодруулбал,
- 100 хувь үнэгүй эрдэс тэжээл, ашигт долооц 1 суманд 7,6 тонн
- 50 хувь хямдралтай тэжээл 1 суманд 14 тонныг тус тус тараах аж.