Гаалийн Ерөнхий газраас гаргасан импортын улаанбуудайн хивэг, малын нэмэлт тэжээлийн статистик мэдээллийг хүргэж байна. Улаанбуудайн хивэг хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13 782.6 тонныг импортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7492.2 тонноор буюу 119 хувиар өслөө. Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолсон байна.
№ |
Хугацаа |
Барааны нэр |
ААН тоо |
Тоо, хэмжээ /тн/ |
Үнийн дүн, ам.доллар |
Нийт татвар, ₮ |
1 |
2023.02.20-ны байдлаар |
Хивэг, улаанбуудайн |
31 |
6,290.4 тн |
927,296.2 |
501,175,138.4 |
2 |
2024.02.20-ны байдлаар |
Хивэг, улаанбуудайн |
65 |
13,782.6 тн |
1,988,504.9 |
1,049,306,078.7 |
Малын нэмэлт тэжээлийг он гарснаас хойш 1083.4 тонн импортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 743.9 тонноор буюу 219.1 хувиар өссөн. Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 796,7 тн, БНХАУ-аас 276 тн-г импортолсон байна.
№ |
Хугацаа |
Барааны нэр |
Тоо, хэмжээ /тн/ |
Үнийн дүн, ам.доллар |
Нийт татвар, ₮ |
1 |
2023.02.20-ны байдлаар |
Малын нэмэлт тэжээл |
339.5 |
452,634.9 |
243,799,671.9 |
2 |
2024.02.20-ны байдлаар |
Малын нэмэлт тэжээл |
1,083.4 тн |
521,004.5 |
275,061,162.5 |