Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажил дарга нарт алга

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн хотын захирагч амлаж байв. Гэвч тэрхүү шинэчлэлийн хүрээнд автобусны хүртээмж сайжирсангүй, бодит байдалд төдийлөн өөрчлөлт гарахгүй байгааг иргэд хэллээ. Түгжрэлийг бууруулж, автобусны хүрэлцээг сайжруулах тухай жил бүр ярьсаар ирсэн ч аль ч дарга нь шийдэл олоогүй л байна. Парк шинэчлэл хийснээс хойш хүртээмж сайжирсан, эсэхийг уржигдар сурвалжиллаа. Нийтийн тээврийн оргил ачааллын үе нь 07.30-09.00, 16.30-20.00 цаг байдаг. Энэ үеэр ажил, хичээлдээ, гэр лүүгээ яарсан иргэд автобусанд амжиж суухаар уралдан гүйх дүр зургийг аль ч буудлаас харж болно. МУИС-ийн хойд талын автобусны буудалд 16.30 цаг гэхэд оюутнууд голдуу байв. Зарим нь таксинд суухаар гараа өргөнө. Адил зорилготой цөөнгүй хүн зогсож байгаа тул өрсөж таксинд суухын тулд олны хөлөөс зайдуу очин, гараа өргөх нь ч харагдана
2024-03-06

АРАЙ Ч ДЭЭ!!!: Цагдаагийн байгууллага үзэл бодлыг ч цагдана гэв үү

Үүнтэй холбоотойгоор “ЦЕГ ёстой галзуурчээ. Үзэл бодлоо нийтэлж болохоо байх нь”, “Хууль хэрэгжүүлдэг газар нь хувь хүний бодлыг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “Нэр төр, алдар хүндэд халдсан” гэж үзэх нь өөрөө эмгэнэл юм аа. Хувь хүний бодлыг шүүх эрх хэнд ч байхгүй”, “ЦЕГ-ынхан уйдаад, иргэдийн бодлыг худал, үнэн гэж тамгалдаг болжээ”, “Ардчилсан Монгол Улсад хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ хязгаарласан бэ” гэх мэтээр иргэд бухимдаж, шүүмжилж, зарим нь хэлэх үгээ олж ядан байв. Цаашлаад “Би ч гэсэн Ч.Лодойсамбуутай адил бодолтой байна. ЦЕГ газар миний бодлыг залруулж өгнө үү” гэсэн хошигнол ч газар авах шалтгаан боллоо. 
2024-03-06

Өнөөдөр -5 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
2024-03-06

Баянхонгор аймгийн Баянлиг сумд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөллөө

Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 12 километрийн
2024-03-05

Цоохор ирвэс агнаж, худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор,
2024-03-05

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, Сендайн үйл ажиллагааны хүрээний  урт хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах замаар, хүний амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024-03-05

Сэрэмжлүүлэг: Хүүхэд машин барьж, хүүхэд мөргөлөө

Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ
2024-03-05

Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно

Тун удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин манай улсад ОХУ-ын нэлээн олон иргэн оршин суудаг. Тиймээс  Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно.
2024-03-05

АТГ өнгөрсөн онд 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ

“Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурлыг зохион байгуулав
2024-03-05

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтран ажиллана

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд нарыг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.
2024-03-05

Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, хоёр улс, 15 хоттой санамж бичиг байгуулан гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Вангард” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
2024-03-05

Дайчдын дунд “Бид нэг оныхон” тэмцээн явагдаж байна

Цогцолбор тэмцээн гуравдугаар сарын 04-ний өдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байрлалд эхэлж
2024-03-05

“Монгол хурандаа” нийгэмлэг малчдад туслах хандивын аянд нэгдлээ

Мөн хандивт цугласан эд зүйлс эздэдээ хурдан очиж тус болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэн
2024-03-05

Богдхан ууланд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ

“Талын Монгол”-ынхон Богдхан ууланд байрлах Хэрэмхэн зогсоолд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ. Уг дэлгүүрт тухайн брэндийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг амтлах боломжтой. Ингэхдээ бүтээгдэхүүнийг худалдагч тэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний тавиурт байрлах QR кодоор дамжуулан төлбөрөө төлөх нь. Энэ бол үйлчлүүлэгчдэдээ итгэж буйн илрэл хэмээн зарим иргэд үзжээ.
2024-03-05

ХААИС-ийнхан малын эм, бэлдмэл хандивлана

Зудын эрсдэл нэмэгдэж, орон нутагт хүн хүч дутагдах болсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд гэр лүүгээ явахаар чөлөө авах нь ихэссэн байна. Тиймээс зарим их сургууль орон нутгийн харьяалалтай оюутнууддаа чөлөө олгож эхэлсэн. Тухайлбал, ХААИС-иас орон нутгийн харьяалалтай, гэр бүлдээ туслах хүсэлтэй оюутнууддаа өчигдрөөс эхлэн энэ сарын 18 хүртэл албан ёсоор чөлөө олгохоор шийдвэрлэжээ
2024-03-05

ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийг иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүллээ

ЭХЭМҮТ-ийн төрөх, төрсний дараах тасаг буюу дөрөв, тавдугаар давхрыг нь иж бүрэн шинэчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Засварын зураг төслийг “Өлзий иш” компанийнхан боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Алтайн бумбат өргөө” ХХК-ийнхан ажиллажээ. Ингэснээр амаржсан ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй хамт хүүхдээ асрах боломж бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрөх үйл явцдаа ч гэр бүлийнхээ хүнтэй хамт байх сонголтыг ээжүүдэд олгодог болжээ. Дээрх тасгуудын энгийн болон VIP өрөө бүхэн нь стандартын ор, буйдантай. Мөн хүчилтөрөгчийн шугам, эх баригч, сувилагчыг дуудах хонх, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр зэргийг шийдэж, тав тухтай орчныг бүрдүүлсэн байна
2024-03-05

Үргэлж зунаараа байдаг Экологийн боловсролын төв

Улаанбаатар хотын төвд МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төв гэх даруухан хаягтай энгийн нэгэн барилга бий. Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлд хүйтний эрч чангарч байхад харин тус төвд зуны улирал болж байх нь сонирхолтой. Тасалгааны болон мандлын цэцэг хэрхэн тарих, яаж арчлах талаар онол, практик хосолсон сургалтыг энэ сарын 2-нд уг төвд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг 17 хүн зорин ирсэн бөгөөд хамгийн ахмад нь 70 настай. Тэтгэвэрт гарснаас хойш гэртээ цэцэг, ногоо тарьж байгаа тэрбээр анх удаа л мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Сургалтыг зорин ирэх хүмүүст нас, хүйс огт хамаагүй. Цэцэг, ургамал тарих сонирхолтой байхад л болох аж
2024-03-05

Хоёр хоригдол оргож, нэгийг нь барьжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж
2024-03-05