Тун удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин манай улсад ОХУ-ын нэлээн олон иргэн оршин суудаг. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно.
Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг, хүчин төгөлдөр биеийн байцаалттай ОХУ-ын иргэд оролцох юм байна.