Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт энэ оны гуравдугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай /-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байна.
Иймд иргэд, жолооч нар
-насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх
- бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх
- бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье.
Тээврийн цагдаагийн алба.