Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол өнгөрсөн шөнө оргосон аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.
Эрэн сурвалжлах ажиллагаанд саад учрах учраас үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.