Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын  Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга
2024-03-28

Гамшгийн дохио 16.00 цагт дуугарна

Улсын хэмжээнд өнөөдөр 16.00 цагт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт зохион байгуулна. Бүх аж ахуйн нэгж, байгууллагынхан үүнд ажилтнуудаа бүрэн хамруулахыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас уриаллаа. Дадлага сургуулилалтын үеэр гамшгийн зарлан мэдээлэх дохиог гурван удаа дуугаргана. Дохио эхний удаа дуугарахад байгаа газрынхаа аюулгүй цэгт суух нь. Аюулгүй цэг гэдэгт барилгын даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэргийг хамруулах аж. Дохио хоёр дахь удаагаа дуугарахад гадагшаа гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой
2024-03-28

Булгийн эхийг хашиж хамгаалахад зориулж 603.8 сая төгрөг хандивлажээ

“Эх дэлхийн цаг-2024” арга хэмжээнд нэгдсэн монголчууд зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулах ажилд 603.8 сая төгрөг хандивлажээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачилсан эл арга хэмжээг манай улс энэ жил “Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчныг хамгаалахад оролцъё” уриан дор зохион байгуулсан юм. 
2024-03-28

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын  Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга
2024-03-28

БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ.
2024-03-28

Зам талбайд тогтсон 92 тонн усыг соруулжээ

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас тогтсон 92 тонн усыг сорууллаа.
2024-03-28

Төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага ирсээр байна

Өнгөрсөн өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирлээ. Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.
2024-03-28

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна.
2024-03-28

“Шүүр”-дэх ёстой албан тушаалтнуудыг хараагүй юм шиг өнгөрөөж байна

Тухайлбал, О.Магнай нарт холбогдох авлигын хэрэгт ШШГЕГ-ын хурандаа цолтон шалгуулан, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж чадахгүй удааширсаар л байдаг. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөтэй холбоотой авлигын хэргийн яллагдагч Ц.Даваацэрэнг ажиллуулсан хэвээрээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж буй Л.Алтангэрэл авлигын хэрэгт ял шийтгүүлчихсэн атлаа төрд ажиллаад зогсохгүй, Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн шүү дээ. 
2024-03-28

Финланд Улсын боловсролын тогтолцооны туршлагыг нэвтрүүлнэ

Финланд Улсын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм.
2024-03-28

“Шүгэл үлээсэн” шүүгчийг шалгуулах ёстой гэж дүгнэв

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан, сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн алба хашсан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор хэргийг хянан шийдвэрлэх гэж байсан шүүгч эмэгтэйд 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон. Шүүгч Б нь уг мөнгийг авмагцаа АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэж, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгчээ.
2024-03-28

Өмхий мах хадгалж байсан компанийнханд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч аж ахуйн нэгж болон удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлэлцээд ял шийтгэл оноосон юм. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноосон. Мөн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм.
2024-03-28

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж
2024-03-28

Хонины ноосны хаягдлаар органик бордоо хийжээ

Хонины ноос хөндийрсөн үедээ унаж, малын хотоор нэг тарсан байх нь бий. Ингэж хаягдсан ноосыг түүж тушаахад ченжүүд жижиг, хог шороотой гээд авдаггүй байна. Тэгвэл “Монпеллетс” компанийнхан хаягдал ноосоор органик бордоо хийж, ХБНГУ, АНУ руу экспортолж буй . Бүтээгдэхүүнээ хийх явцдаа ус бага ашигладаг нь тус компанийн давуу тал аж
2024-03-27

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын усанд орох өрөөнд байрлуулсан камер ажилладаггүй тул хүний эрхэнд халдаагүй гэв

Орхон аймгийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд орох өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг шалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, тус газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
2024-03-27

Судалгаа, тооцоогүй шийдвэр жуулчны тээврийг доголдуулах эрсдэлтэй гэв

Жуулчин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн оны зун, намар гадаадын аялагчдад үйлчилдэг тээврийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж, зардал нь огцом өссөн. Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу “Фургон”-оор нэг хүн тээвэрлэх өдрийн хөлс 50-80 хувиар нэмэгдэж, 300-400 мянгад хүрсэн юм. Тэгвэл өнөө жил ч ийм хөөрөгдөл, хомсдол нүүрлэж болзошгүйг аялал жуулчлалынхан анхааруулж байна. “Автотээврийн үндэсний төв” эсрэг жолооны хурдтэй, 12-оос дээш жилийн настай, В ангилалтай тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгохыг хориглосноос ийм эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэнийг тус салбарынхан хөндлөө. 
2024-03-27

Гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төслийг танилцуулав

Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм.
2024-03-27

С.Батболд авлигын мөнгөөр Нью-Йоркт 14 сая ам.долларын орон сууцууд худалдан авчээ

ВВС-ийн сайтаар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд авлигын мөнгөөр ​​Манхэттэн дэх тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байгаа тухай нийтлэл цацагджээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.
2024-03-27