Хонины ноос хөндийрсөн үедээ унаж, малын хотоор нэг тарсан байх нь бий. Ингэж хаягдсан ноосыг түүж тушаахад ченжүүд жижиг, хог шороотой гээд авдаггүй байна. Тэгвэл “Монпеллетс” компанийнхан хаягдал ноосоор органик бордоо хийж, ХБНГУ, АНУ руу экспортолж буй . Бүтээгдэхүүнээ хийх явцдаа ус бага ашигладаг нь тус компанийн давуу тал аж. Хонины ноосоор хийсэн бордооны эрэлт цаашид улам л нэмэгдэх хандлагатай болжээ. Гадаадын улс орныхноос гадна дотоодын тариаланчид ч уг органик бордоог ашигладаг юм байна. Энэхүү бордоог хөрсний доройтлыг бууруулах, уул уурхайн нөхөн сэргээхэд ч хэрэглэдэг. Ингэснээр хөрсний ашиг шим нэмэгддэг гэнэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн