Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ
Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой.
2023-09-05
Энэ сарын 9-нд төв талбайд “Япон соёлын наадам -2023” эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсаас Монгол улсад Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК –тай хамтран “Япон соёлын наадам -2023” арга хэмжээг 2023 оны 9-р сарын 9,10-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
2023-09-05
Хотын дарга Багануур дүүргийн төрийн алба хаагчидтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаасаа хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.
2023-09-05
Дархан цаазат газарт ан хийсэн этгээдтийн барьжээ
Энэ оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.
2023-09-05
"Жаран тогооны тал" ТХГ-т зээрийн судалгаа хийлээ
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал орчмын газар нутаг нь хонхор хотгор бүхий нөмөр нөөлөг ихтэй, хялганат хээр учир цагаан зээр байршин амьдрахад нэн тохиромжтой бөгөөд үндсэн байршил нутгийн нэг болдог.
2023-09-05
Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-09-05
Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумд Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд өнгөрсөн шөнө 00.30 цагт зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т иржээ.
2023-09-05
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 27, шөнөдөө 15 хэм дулаан байна.
2023-09-05
Гурван өдрийн дотор ахуйн түймэр зургаа, ой, хээрийнх нэг бүртгэгджээ
Хуурайшилт, түймрийн өндөр эрсдэлтэй үе тохиож буйтай холбогдуулан иргэдийг энэ төрлийн болзошгүй аюулаас сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Хавар, намрын ид хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол эрс нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 19 удаа бүртгэгджээ. Хашааныхаа өвс, хог хаягдлаа шатаах үедээ гал алдсан тохиолдол үүний дунд цөөнгүй байж. Алба хаагчид галын аюулаас 173 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
2023-09-05
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна
Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээ хийх тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг энэ сард ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд зохион байгуулна.
2023-09-04
Цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станц суурилуулжээ
Цаг уурын автомат станц суурилуулах ажлын хүрээнд байгуулсан хээрийн экспедицэд Монголоос Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Хятадын талаас дээрх байгууллагын доктор, профессор Ву Тонхуа, Шаодун Ву болон залуу судлаачид багтжээ.
2023-09-04