Энэ оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан, хориглосон үйлдлийг Дорнод аймгийн харьяат иргэн Б гэгч үйлдсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль хамгаалагч С.Батбаатар тус зөрчлийг илрүүлжээ.