Ойн газраас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарсны байгалийн цогцолбор газар, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нарсан ойд эгэл нарсны үрийн судалгааг хийж үзэхэд үрийн ургац нэг балл буюу маш муу ургацтай байна.
Боргоцой, үр жимс нь ойн захад ургаж буй ганц нэг модод дээр бага хэмжээтэй байх ба ой дотор маш цөөн титэм хэсгээр л тархжээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Моностойд таримал нарсан ойд доктор Г.Цэдэндаш 2021 онд үрийн байнгын талбайг таван га-д тусгаарласан. Тус талбайгаас их үрийн жил эгэл нарсны үр бэлтгэх боломжтой юм.