Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
ОХУ-ын Тихвины вагоны үйлдвэрт үйлдвэрлэсэн тус инновацын вагонууд нь:
- Засвар хоорондын хугацаа 8 жил буюу 1 сая километр,
- Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хос дугуйн холхивч,
- Тоормосын 2 цилиндртэй буюу хоёрлосон тоормостой учир галт тэрэгний хөдөлгөөний найдвартай байдлыг нэмэгдүүлсэн,
- Ашиглалтын хугацаа 32 жил.
Инновацын вагонууд нь засварын давтамж болон тээврийн зардлыг бууруулаад зогсохгүй Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт ашигласнаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой.