Туркийн туршлагаас суралцах хүсэлтээ илэрхийлэв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал, хатагтай Тугба Ариз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-09-07
Сургуулиуд байр түрээслээд ч ачааллаа бууруулж чадсангүй
Нийслэлд сургуулийн хүртээмж тааруу, хичээллэх танхим хүрэлцээгүй, заримд нь сандал, ширээ ч дутуу байна. Цаашлаад нэг ангийн сурагчийн тоо 45-аас хэтэрсэн зэрэг асуудал хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ар араасаа хөвөрлөө. Түүнчлэн ачаалал ихтэй гэх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, зарим нь аргаа бараад цахим сургалтад шилжиж байна. Нийслэлийн Боловсролын газраас 2023-2024 оны хичээлийн жилд нийт 47 сургуулийн 33 000 хүүхэд гурван ээлжид шилжих нь гэсэн тооцоолол гаргажээ. Өчигдрийн байдлаар 10 сургуулийн 159 бүлгийн 6130 сурагч цахимаар хичээллэж байв. Зарим сургууль байр түрээсэлж, ангиудаа нүүлгэж буй гэнэ. Ийм нөхцөл байдалтай тулгарсан хэд хэдэн сургуулиас сурвалжилга бэлтгэлээ.
2023-09-07
Хортон шавж устгах бүсээс жимс түүхгүй байхыг анхаарууллаа
Үүнд Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул гэсэн есөн сумын ой бүхий нутаг дэвсгэр хамрагджээ. Ойтой бүс нутгуудад судалгаа хийснээр дээрх хэмжээний талбайн хортон шавжийг устгах шаардлагатай гэсэн дүн гарсан аж. Иймд дээрх сумуудын нутаг дахь ой бүхий газруудад иргэд зорчихгүй байх, ялангуяа жимс, мөөг, самар зэргийг түүхгүй байхыг анхааруулжээ.
2023-09-07
Улсын арслан М.Бадарч уулнаас машинтайгаа өнхөрч, хүнд гэмтжээ
Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодголсон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулсан. Ингэхдээ 32 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлээд байсан билээ.
2023-09-06
Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чадавхтай, эсэхийг үнэлнэ
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран зөвшилцсөний дагуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад КАДРИ (Capacity for Disaster Reduction Initiative-CADRI) түншлэлийн үнэлгээний баг чадавхын үнэлгээ хийх юм.
2023-09-06
Хүүхдийн галт тэрэг долоо хоног бүрийн БААСАН гарагт аялна
УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний намрын аяллаа энэ сарын 8-ны өдрөөс эхлүүлж байна.
2023-09-06
“Асаж буй толгод” нийслэлд “ирэх” нь
Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын хамт олон “Асаж буй толгод” хүүхдийн жүжгийг Улаанбаатар хотод энэ сарын 13-нд тоглохоор болжээ. “Corporate event hall”-д тоглох уг жүжигт Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн амьдралын тухай өгүүлэх аж. Түүнчлэн Монголын анхны ЗD буюу гурван хэмжээст жүжиг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, кварц гэрэл, гурван талт дэлгэц ашиглан бүх дүрийг хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн юм байна. Эл бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн итгэлцэл, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг танин мэдүүлэхийг зорьжээ. Дээрх театрын уран бүтээлчид жүжгээс олсон орлогоо хандивын аянд зориулахаар төлөвлөсөн байна.
2023-09-06
ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана
ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төв /The Health and Welfare Information Systems Centre/-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
2023-09-06