Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын хамт олон “Асаж буй толгод” хүүхдийн жүжгийг Улаанбаатар хотод энэ сарын 13-нд тоглохоор болжээ. “Corporate event hall”-д тоглох уг жүжигт Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн амьдралын тухай өгүүлэх аж. Түүнчлэн Монголын анхны ЗD буюу гурван хэмжээст жүжиг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, кварц гэрэл, гурван талт дэлгэц ашиглан бүх дүрийг хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээсэн юм байна. Эл бүтээлээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн итгэлцэл, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг танин мэдүүлэхийг зорьжээ. Дээрх театрын уран бүтээлчид жүжгээс олсон орлогоо хандивын аянд зориулахаар төлөвлөсөн байна.