Улсын арслан М.Бадарч уулнаас машинтайгаа өнхөрч, хүнд гэмтжээ. Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад "2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн М.Бадарч нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолджээ. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн" гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна.
Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодголсон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулсан. Ингэхдээ 32 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлээд байсан билээ.