Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Эгэл нарсны үр түүх талбайг тусгаарлав 

Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Биндэр ой” сум дундын ойн ангийнхан орон нутгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Адрага сумын Дуурлиг хэмээх газарт эгэл нарсны үр түүх талбай тусгаарлах ажил гүйцэтгэжээ. Ингэснээр энэ төрлийн мөнх ногоон мод тарихад шаардлагатай үрийн нөөцийг тус цэгээс түүх, хангах боломж бүрдэж байна. 
2023-10-17

Монголын цэнгэг усыг хамгаалах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавьлаа

БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа "K water" байгууллагын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Юунг Хуан, Төслийн менежер Им Сэ Жин нарыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар энэ оны арваннэгдүгээр сарын 5,6-нд Филлипин Улсын Манила хотод болох Азийн Усны холбооны ТУЗ-ийн хуралд Яамны удирдах түвшний албан хаагчийг оролцуулах, мөн цэнгэг усны хамгааллын чиглэлд олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавив.
2023-10-17

Хогийн цэгийг цэцэрлэгт хүрээлэн болгож, 100 000 мод тарьжээ 

Мөн үрээр тарьсан ийм суулгацууд амьдрах чадвар сайтай байдгийг ажилчид нь онцолсон. Нэг хүлэмжид ойролцоогоор 100 000 суулгац бий гэнэ. Тэгэхээр дөрвөн хүлэмжид 400 000 суулгац ургуулж буй бололтой. Талбайд тарьсантайгаа нийлээд бараг 500 000 мод болохоор аж. Навчит мод хурдан ургадаг бол шилмүүст нь арай удаан гэнэ. Гадаах талбайдаа гурван худагтай бөгөөд эндээс усаа хоолойгоор дамжуулан, модоо усалдаг юм байна. Тиймээс усалгаа нь ямар нэгэн хүндрэлгүй гэсэн. 
2023-10-17

Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
2023-10-17

Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж. Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ. 
2023-10-17

Түгшүүрийн “дохио”, түлшний туршилттай өвөл 

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ. 
2023-10-17

Орон сууц ашиглалтад оруулах, түрээслүүлэхдээ хахууль авсан дарга нарыг шалгаж дуусав 

Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ эл компанийнхан холбогдох байгууллагын лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцын гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн аж. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон байна. 
2023-10-17

“Универсиад-2023” наадам амжилттай боллоо

Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн XXIII оюутны урлаг, спортын “Универсиад-2023” наадам Увс аймгийн Улаангом хотод 2023 оны аравдугаар сарын 11-14-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд‭ ‬ ‭ таван ‬их,‭ ‬ ‭ ‬дээд‭ ‬ ‭ ‬сургууль,‭ ‬ ‭ ‬коллежийн‭ ‬ ‭ ‬200‭ ‬ ‭ ‬гаруй‭ ‬ ‭ ‬оюутан, суралцагчид урлаг, спортын тус бүр таван төрлөөр авъяас, ур чадвараа сорин өрсөлдөж, дүнгээ гаргалаа.
2023-10-16

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх аж. Тиймээс холбогдох албаныхан буюу Зам тээврийн хөгжлийн яамнаас иргэд, зорчигчдод хандаж, зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг хүслээ.
2023-10-16

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн талаар танилцуулав

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, Барилгын чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, шинэчлэн батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс аймгийн хэмжээн дэх ХАБЭА-н нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус танилцуулж, санал солилцов.
2023-10-16

УЕПГ: Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13
2023-10-16

Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй

Залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм
2023-10-16

2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд байна

Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл
2023-10-16

21 үхэр, 5 адуу хулгайлан, худалдан борлуулах гэж байхад нь илрүүллээ

Хээлтэй малыг бэлчээр дээр нь нядалж, хэдхэн цаасны төлөө хөрш зэргэлдээ айл сахалтаа тонон дээрэмдэж, амьдралаа залгуулах ганц тугалтай үнээг нь нутгийн буурайгаас хулгайлах хүн чанаргүй
2023-10-16

ОБЕГ: Алба хаагчид 1400 ширхэг улиас тарилаа

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг зохион байгуулж байгаа тус хөдөлгөөнийг
2023-10-16

Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн
2023-10-16

Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг
2023-10-16

E-Mongolia-д өнөөдрөөс “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдлээ

E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм.
2023-10-16