Таван аймгийн 21 сум төмөр зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна.
2024-02-13
Цас хунгарлаж, гуу жалгандаа 100 см хүрчээ
Цаг уурын байгууллагаас арав хоногт хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.
2024-02-13
Нийт нутгаар зам даваа саадгүй байна
Хоёрдугаар сарын 12-ны ѳдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2024-02-12
Б.ОЧИРБАТ: Хэвийн боовыг 15 хоног хадгалах нь зөв
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвар тархах эрсдэл нэмэгдэж болзошгүйг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Баярын өдрүүдэд иргэд харьяа өрх болон дүүргийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-өөс 24 цагаар яаралтай тусламж, үйлчилгээ авах боломжтойг энэ үеэр мэдэгдсэн. Зохистой хооллолтын талаарх зөвлөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Очирбатаас лавлалаа.
2024-02-12
Төв болон зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна
Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
2024-02-12
Гамшигт үзэгдлийн улмаас 10 хүн нас баржээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 5-11-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-02-12
Өнөөдөр Гандантэгчэнлин хийд Цэдэрлхам буюу Лхам бурхны тахилга хурна
Лхам сахиус битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам сахиусанд даатгаж тахидаг уламжлалтай.
2024-02-09