Завхан аймгийн цагдаагийн газраас энэ сарын 9-ны өдрөөс аймгийн төв болон сумдад морьт эргүүлийг ажиллуулж байна.
Тодруулбал, Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдлээс иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор аймгийн төв болон сумдад "Морьт эргүүл" ажиллаж байна.