Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам 2024 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тус улсад оршин сууж буй Монголчуудыгаа хүлээн авч, уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэлээ.
Жилээс жилд Оттава хотын Монголчуудын тэмдэглэн өнгөрүүлдэг Цагаан сарын баярын цар хүрээ өргөжиж, өөр хотод амьдарч буй Монгол иргэдээс гадна Монголыг сонирхдог, уламжлал ёс заншлыг хүндэтгэдэг канад иргэд хамтдаа баярлажээ. Цагаан сар нь удам судар, ураг төрлөө мэдэлцэх, ахмад настнаа хүндэтгэх, ёс заншлаа дээдлэх, хойч үедээ өвлүүлэх, монгол хүн гэдгээрээ бахархах, Монголын нэг хэсэг гэдгээ улам их мэдрэх, Монгол үндэстний их баяр гэдгийг илүү их тодотгодог баяр юм.
Энэ үеэр Оттава хот дахь Монгол сургуулийн сурагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хуран цугларсан олныг баясгав.