Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 5-11-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл аж.