Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

С.Чинзориг сайд Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцоно

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
2023-04-21

“Эмийн мафи”-тай тэмцэж чадахгүй агентлаг хэрэггүй

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уржигдар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” төрийн бус байгууллагуудын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр салбарын сайд “2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд эмийн үнэ нь 40 хувиар нэмэгдсэн талаар танилцуулсан” гээд үүнтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгааг дурдсан нь дээрх агентлагийн ажлын үр дүнг илэрхийлэх нэг үзүүлэлт болох биз ээ.
2023-04-21

"Шүд төсөл"-ийн хүрээнд "Явуулын шүдний эмнэлэг" байгуулжээ

Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдөр АШУҮИС нь “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон Нүүдлийн шүдний амбулаторио шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
2023-04-20

52 сувилалд иргэд даатгалаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой

Сувилалд нэг удаа үйлчлүүлэх буюу таваас олон хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 230 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Тухайн сувилалд өдрийн 50 000 төгрөгөөр тав хоног хэвтэхэд 250 000 төгрөгийг даатгуулагч төлөх юм. Харин даатгалаас хөнгөлөх 230 000 төгрөгт сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ буюу уламжлалт бариа засал, рашаан, шавар, элсэн эмчилгээ хамрагдана. Даатгалын эл төлбөр буцаан олголт бус, зөвхөн уламжлалт эмчилгээний төлбөр” гэлээ. 
2023-04-19

Монгол, Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулах нь

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн бас нэг чиг үүрэг нь боловсролын байгууллагын эмч нарын сүлжээ үүсгэж, тэднийг чадавхжуулах, мэргэшүүлэх үүргийг гүйцэтгэх аж. Түүнчлэн зарим тохиолдолд зайнаас онош тодруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ бий болгохоор бэлтгэж буй юм байна.
2023-04-19

ТҮЦ-үүдэд чанарын шаардлага хангахгүй хүнс борлуулсаар байх уу

Тус ТҮЦ-т худалдаж байсан хачиртай талхны шошгон дээрх хаягийг харвал “ХанУул дүүргийн 10 дугаар хороо, “Сайхан амт” цех” гэсэн бичигтэй байв. Харин хамгийн чухал мэдээлэл болох үйлдвэрлэсэн он, сар, өдөр, холбоо барих утсаа бичээгүй байлаа
2023-04-19

Н.ОЧИРХУЯГ: Ажилчдынхаа эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудалд түлхүү анхаардаг

Хорвоог орхисон хүүгийнхээ ажиллаж байсан компанийнханд талархал илэрхийлэх хүсэлтэй нэгэн ээж манай сонинд хандав. Тэрбээр “Био эргэл хайрхан” ХХК-ийн захирал Н.Очирхуягийн сайн үйлсийг бусад хүнд үлгэр дуурайл болгон таниулахыг хүссэн юм. Н.Очирхуяг хүнд өвчтэй ажилтнаа эрүүл саруул болгохын төлөө хичээл зүтгэл гарган, чин сэтгэлээсээ тусалж, орон сууцтай болгожээ. 
2023-04-18

Манай улс архинаас үүдэлтэй нас баралтаар хоёрдугаарт эрэмбэлэгджээ

100 мянган хүнд ногдох ийм шалтгаант нас баралтын үзүүлэлтээр 183 орныг үнэлэхэд Беларусь тэргүүлж, удаах байрт Монгол, Орос, Гватемал, Словени орсон аж. Архины хэрэглээ, үүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт хамгийн бага улсаар Колумби, Армени, Сингапур “шалгарчээ”. Манай улс энэ төрлийн эрсдэлийн зэргээрээ эдгээр орноос 400 дахин өндөр оноо авсныг worldlifeex-pectancy.com цахим хуудас дахь жагсаалт харуулж байна.
2023-04-18

Органик бүтээгдэхүүний орцыг “өндөрсгөсөн” хууль

...Үйлдвэрлэлд хориглох зүйл гэсэн хэсэгт нэг зүйл шинээр нэмсэн нь хөрсгүй технологи аж. Ийм олон төрлийн арга байдаг. Гидропоник буюу усан дээр ургамал тариалах технологийг гэхэд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өргөнөөр ашиглах болсон. Тэгвэл шинэ хуулиар ийм арга ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнийг органик гэж үзэхгүй нь...
2023-04-18

Монгол эмч нар "Умайн хорт хавдарыг түлэх эмчилгээ"-г амжилттай нутагшууллаа

"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр умайн хавдартай 2 өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.
2023-04-17

 Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг анхааруулав

Эл тоо нь өмнөх оныхоосоо гурав дахин өндөр үзүүлэлт. Энэ оны эхний улиралд 100 гаруй улсад 22 000 орчим тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн дотор манай урд, хойд хөрш багтсан. Монголд 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд буюу дөрвөн удаа улаан бурхан өвчин өргөн хүрээнд тархаж байлаа. Одоогоор манайд бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байна” гэлээ. 
2023-04-14

Нярайн эмчилгээний шинэ арга нэвтрүүллээ

Уг эмчилгээг “Өргөө” амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, олон улсын “Bloom team” багийн гишүүн Б.Өлзийхишиг, сувилагч Нандин-эрдэнэ нар хийсэн байна. Тэд Тайваньд энэ чиглэлээр гурван сарын хугацаанд мэргэшин суралцсан туршлагаа ийнхүү эх орондоо амжилттай нэвтрүүлжээ.
2023-04-13

Хомхойн архаг халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар энгийн херпес вирусийн архаг халдвар (1 IgM), (2 IgM)-ын шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-04-12

"Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа" хэлэлцүүлэгт 120 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо  “Сүрьеэгүй ирээдүйн  төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээ энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
2023-04-10

НЭМҮТ-ийн удирдлага судлаач эрдэмтдээ гудамжинд гаргаж, мэргэжлийн бус хүмүүсээр хүрээлүүлж эхэлжээ

Харин НЭМҮТ-ийн өнөөгийн удирдлагын үйл ажиллагаа нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгож чадаж байна уу гэдгийг уншигчид дүгнэх биз ээ. 
2023-04-07

Гахайн хавдарын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар гахайн хавдрын вирусийн хурц халдварын (биохимийн шинжилгээ) 15 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
2023-04-06

"НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарч эмнэлгийн хүртээмжийг сайжруулна"

НҮБ-ын Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсрол, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. 
2023-04-04

Шээсний шинжилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар Шээсний уургийн электрофорез (биохимийн шинжилгээ) шинжилгээг 142 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-04-04