ЭНГИЙН ХЕРПЕС ВИРУСИЙН АРХАГ ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ 70 ХУВИЙГ ЭМД-ЫН САНГААС ХӨНГӨЛНӨ
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар энгийн херпес вирусийн архаг халдвар (1 IgM), (2 IgM)-ын шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.