АШУҮИС-ийн харьяа Монгол, Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болжээ. Уг төвөөр дамжуулан, багш, ажилтнуудад эрүүл мэндийн гуравдугаар шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагынхан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлагатай болбол сургуулийнхаа эмчээр дамжуулан дээрх төвд үйлчлүүлэх гэнэ. Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн бас нэг чиг үүрэг нь боловсролын байгууллагын эмч нарын сүлжээ үүсгэж, тэднийг чадавхжуулах, мэргэшүүлэх үүргийг гүйцэтгэх аж. Түүнчлэн зарим тохиолдолд зайнаас онош тодруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ бий болгохоор бэлтгэж буй юм байна.