Халдварт, халдварт бус эмгэг, орчны аюулгүй байдал, бохирдол, амьдралын буруу хэвшил, зохисгүй хэрэглээгээд олон хүчин зүйлийг чухалчлан дэлхийн улсуудыг хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээр нь эрэмбэлдэг “Global life partners” байгууллага Монголыг архинаас үүдэлтэй нас баралт хамгийн өндөр орны хоёрдугаарт жагсаажээ. 100 мянган хүнд ногдох ийм шалтгаант нас баралтын үзүүлэлтээр 183 орныг үнэлэхэд Беларусь тэргүүлж, удаах байрт Монгол, Орос, Гватемал, Словени орсон аж. Архины хэрэглээ, үүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт хамгийн бага улсаар Колумби, Армени, Сингапур “шалгарчээ”. Манай улс энэ төрлийн эрсдэлийн зэргээрээ эдгээр орноос 400 дахин өндөр оноо авсныг worldlifeex-pectancy.com цахим хуудас дахь жагсаалт харуулж байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл