Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 64 хувь нь 20-34 насныхан байна
Улсын хэмжээнд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
2023-11-05
Эмч, сувилагч, ажилтнууд урьд өмнө байгаагүй хөдөлмөрийн шинэлэг орчинд ажиллана
2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны “Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” (цаашид “Монгол-Япон эмнэлгийн төсөл” гэх)-ийн ахлагч, мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
2023-11-03
БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургаж байна
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн 34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд ирсэн.
2023-11-02
Ходоодны хавдрын эмчилгээнд дурангийн мэс заслын шинэ арга нэвтрүүлжээ
Үүний үр дүнд өнгөрсөн сард анхны мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэнэ. Энэ нь нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, өвчтөнд хүндрэл багатай, ил шарх үлдээхгүй, зовуурь багатай эмчилгээ гэдгээрээ онцлогтой аж. УНТЭ-ийнхэн цаашид эл аргаараа бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай хүмүүст ч мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад, дурангийн тусламжтайгаар хийдэг уг мэс заслыг дэлхий дахинд анх 2008 онд нэвтрүүлжээ.
2023-11-01
Эрүүл мэндийн төрөлжсөн 10 төв байгуулах санал боловсруулж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж, үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлэх эрүүл мэндийн 10 төв байгуулах санал боловсруулж байна. Тухайлбал, гэмтэл, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн төв эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт байгуулахаар төлөвлөж байгаа. Харвалт, шигдээсний төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэйд, хөнгөвчлөхийг нь Хан-Уул, Сүхбаатарт, хордлого, яаралтай тусламжийнхыг Баянголд байгуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн гемодиализын төвийг Хан-Уул дүүрэгт байгуулах санал боловсруулсан. Үүний хүрээнд зарим дүүрэгт ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн” хэмээлээ.
2023-10-31
Эрүүл мэндийг дэмжих санг татан буулгая
Ерөнхий сайд аа, Засгийн газрын тусгай сангуудын нэг Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-г татан буулгая. Эл санг байгуулсан цагаас иргэдийн эрүүл мэндийг дэмжих бус, төсөл нэрийн дор төсвийн мөнгийг дэмий үрж иржээ. Үүний нотолгоог харъя гэвэл гуравдугаар шатлалын, дүүргийн эмнэлгүүдээр шагайгаад үзээрэй. Монголчууд бид бултаараа өвчинд идэгджээ. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуул сан энэ сангийн хөрөнгийг хэрэв гол зорилго руу нь чиглүүлж, иргэдийн эрүүл мэндийг дэмжих талаар дорвитой арга хэмжээ авч чадсан бол иргэдийн өвчлөл одоогийнх шиг хэмжээнд хүрэхгүй байв. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг цаашид дахиад ЭМДС-гаар дамжуулан урсгаж, ЭМЯ болон харьяа байгууллагуудынх нь “саалийн үнээ” болгомооргүй байна.
2023-10-27
Э.АЗЗАЯА: Хөхний хорт хавдар удамших магадлалтай
Дэлхийн хөхний хорт хавдартай тэмцэх сар өдгөө тохиож байна. Тодруулбал, дэлхий даяар аравдугаар сарыг ийнхүү зарлаж, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Хөхний эрүүл мэндийн төвийн хөхний дүрс оношилгооны их эмч Э.Аззаяатай ярилцлаа. Тэрбээр хөхний хавдраас урьдчилан сэргийлэх болон өвчилсөн тохиолдолд хэрхэн эмчлүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
2023-10-27
Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тус хуулийн төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, дээрх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, чадавхижуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог байх асуудлыг хөнджээ.
2023-10-24
Салхин цэцэг өвчний тархалт сүүлийн 10 жилийн дунджаас давав
Салхин цэцэг өвчний тархалт ихэссэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 9364 хүн өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7630-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаас 4812 тохиолдлоор давжээ. Өвчилсөн хүмүүсийн дийлэнх буюу 84.8 хувь нь 0-9 насны хүүхэд гэнэ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасангаас өвчний тархалт ихэссэн шалтгааныг тодруулахад “Салхин цэцгийн өвчлөл цар тахлын үед амьсгалын замын бусад халдварын адил 4-5 дахин буурсан. Тухайн үед иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримталж байсантай холбоотой. Харин цар тахлын дараа тархалт нь нэмэгдлээ.
2023-10-20