Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал болов. Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт, зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан. Тус яам Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал хэлэлцүүлгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулав.
Уг ажлын хэсгийн ээлжит хурал, хэлэлцүүлэгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Дотор, Арьс, Хорт хавдар, Чих хамар хоолойн өвчний мэргэжлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн саналыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэв. Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, ажлын хэсгийн гишүүд тус тус оролцлоо.